Бяцхаан зөвлөгөө

Оройн мэнд, та нар маань юу хийцгээж байна даа. Фэйсбүүкээр дүүрэн нөхрүүдийг юм бодуулах гэж хичээсэн бичлэг постууд байх юм аа ккк. Тэгээд хийлч Дээгий 25-р сувгийн "Танайд хоноё" нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үг нь санаанд оров. "Эмэгтэй хүн хайр, гутал 2-т ерөөсөө сэтгэл нь ханадаггүй" гэнэ ээ :)
Ер нь л үнэн байх шүү. Эмэгтэй хүнийг гар утас гэж бодвол нөхрийнх нь хайр, халамж түүний цэнэглэгч бололтой. За тэгээд өнөө гар утсан дээр чинь baby гэдэг апп суулгачихвал цэнэг бүр л их хэрэгтэй болно ;)
Гэтэл цэнэглэж өгөхгүй цэнэгийг нь багасгачихвал baby апп-аа хөгжүүлж ядаж байж юу гэж өөр апп ажиллуулахав дээ.. за тэгээд цэнэгийг нь дуусгачихвал гомдол, хэрүүл энэ тэр гээд л вирусаар өвчилнө шүү дээ ккк. Гэхдээ цэнэглэхэд дорхноо дүүрчихнэ ээ цаадуул чинь :p

Тэгэхээр:
1. Эхнэр, хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүл.
Эхнэрийнхээ ажилд тусал, түүнтэй ярилц, түүнийгээ баярлуул, бяцхан ч болов хөгжилтэй зүйл ярьж инээлгэ. Эхнэртээ тусалж амжихгүй бол зүгээр л хүүхэдтэйгээ тогло, юм ярь, түүнийг тэвэрч хайрла. Энэ мөчийг хараад л эхнэр чинь баярлана. Хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлж байна гээд хүүхдийнхээ хажууд хэвтээд гар утсаа маажиж, тв гөлөрч суух бол зүгээр босоод яв!! Фэйсбүүк дээрх бичлэг, зураг Таны хүүхдээс илүү байна гэж үү.. Түүний хөөрхөн инээмсэглэл, жижигхээн гар хөл хамгийн сайхан ертөнц.

Амралтын өдрөөр тэдэнтэйгээ хамт зугаал. Найзууд, ажлынхантайгаа хэзээ ч, хаашаа ч хамаагүй зугаалдаг хэрнээ эхнэр, хүүхдээ аваад ойрхон цэцэрлэгт хүрээлэн ороход танаас юу унахав дээ.

2. Эхнэртэйгээ ярилц.
Та мэдээж гэрийн эзэн, ноён нуруу. Тэглээ гээд зөвхөн та л ганцаараа амьдрал ахуйгаа бодож, ирээдүйгээ төлөвлөж суудаг нь биш. Эхнэрт тань ч гэсэн гэр бүлээ сайн сайхан байлгах, амьдрал ахуйгаа дээшлүүлэх мөрөөдөл, төлөвлөгөөнүүд байж л байгаа. Тиймээс аливаа шийдвэр гаргахдаа эхнэртэйгээ ярилц, зөвшилц. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг байх аа.

Зиа тэгээд та нар маань хамтдаа, нэг нэгнээ хайрлаж, хүндлэн, бие биедээ цаг, сэтгэл гаргахаас төвөгшөөлгүй, үр хүүхэддээ өөрсөддөө сайхан дурсамж бүтээхийг хүсвэл тэгээд л гар утаснууд нь олон олон апп (baby, food, gualigmaa, keks meks geed l.. :p) хөгжүүлээд л, цэнэглэгчүүд нь янз бүрээр цэнэглээд л болохгүй зүйл үгүй болой.

Comments

Popular posts from this blog