Хүүхдэд өгөхөөс зайлсхийх 5 хүнсний бүтээгдэхүүн

Хүүхэд чинь зургаан сартай бол та түүнд төрөл бүрийн хүнсийг өгч болно. Гэхдээ хамгийн гол нь эрүүл, шим тэжээлээр баялаг хоол хүнс өгөх нь түүнд шаардлагатай витамин, тэжээлийг нөхөх үндэс болно.
Элсэн чихэр, давс ихтэй хоол хүнсийг хүүхдэд өгөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Ийм хоолонд хүүхдэд шаардлагатай тэжээллэг бодисууд бага байдаг. Хэрвээ таны хүүхэд чихэрлэг амттай, шорвог амттай хоол хүнсэнд дуртай болсон бол хожим нь та түүнд эрүүл сонголт хийхийг ятгаад ямар ч нэмэргүй юм.
Тиймээс хүүхдэдээ хязгаартайгаар өгөх хоол хүнсэнд юу юу орох талаар дор орууллаа.

1.    Чипс болон жигнэмэг
Та хүүхдийнхээ хоолны дуршлыг хангах, зүгээр л зочны өрөөнд үлдээх зорилгоор их хэмжээний чипс болон жигнэмэгийг авч болохгүй.
Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд маш их хэмжээний давс агуулдаг. Таны хүүхэд 12 сар хүрэх хүртэл түүнд ердөө л 0,4 гр давс л шаардагддаг бөгөөд хүүхдийн тань бөөр үүнээс их хэмжээний давсыг шингээж чадахгүй.
Хүүхэд тань зургаан сараас нэг нас хүртлээ өөрт хэрэгцээт давсыг хөхний сүү болон нэмэлт тэжээлээс авдаг. Тиймээс хүүхдийнхээ хоолонд давс нэмэх шаардлагагүй. Таны хүүхэд нэг нас хүрсэн ч түүнийг 3 нас хүртэл хэрэгцээт давсны хэмжээ нь хамгийн ихдээ 0,8 гр байдаг.

2.    Том хүүхдүүд болон насанд хүрэгчдэд зориулсан бэлэн хоол
Мэдээж эдгээр нь мөн л давс болон чихрийн агууламж маш өндөр. Тиймээс хүүхдэдээ эрүүл хоол хүнсийг гэртээ бэлтгэж өгөх нь хямд бөгөөд хүүхдэд тань хамгийн сайн сонголт болно.
Магадгүй ажил хийдэг завгүй ээжүүдэд тэр бүр хүүхдэдээ шинээр хоол бэлтгэх цаг зав гардаггүй байж болох ч бага насны болон том хүүхдүүдэд зориулсан хоол хүнсийг хүүхдэдээ бүү өгөөрэй. Түүнчлэн өөртөө зориулж хийсэн хоолноосоо ч хүүхдэдээ өгөхгү байхыг зөвлөе.

3.    Амттан болон шоколад
Хүүхдүүдээс амттан болон шоколадыг хол байлгах нь хэцүү байж болох л юм. Гэхдээ эдгээр нь чихрийн агууламж маш өндөр гэдгийг санаж, эдгээр бүтээгдэхүүнийг өгөхөөс зайлсхийх хэрэгтэй.
Амттан болон шоколад нь таны хүүхдийн амны хөндийг өвчлүүлж, шүдний пааланг гэмтээнэ.
Шоколад нь амттан болон ирисэн чихрүүдийг бодоход таны хүүхдийн шүдэнд учруулах хор нөлөө арай бага байж болох юм. Гэвч ямарваа шалтгаанаар таны хүүхэд шоколад болон амттан идсэн бол та түүнд бяслаг өгөөрэй. Энэ нь чихрийг саармагжуулж, хүүхдийнхээ шүдийг угаах хүртэл түүний шүдийг хамгаалах болно.

4.    Хийжүүлсэн ундаа
Таны хүүхдэд хийжүүлсэн болон бусад ундааны төрлийн зүйлсийн хэрэгцээ шаардлага огтхон ч байхгүй. Эдгээр ундаануудад таны хүүхдийн биед сайн зүйл юу ч байхгүй бөгөөд харин ч хүүхдийн тань шүдийг гэмтээх аюултай. Хүүхдэд хэрэгтэй уух зүйлс гэвэл сүү, цэвэр ус л байна. Хийжүүлсэн ундаанууд нь хүүхдийн гэдсийг дүүргэдэг ба хүүхэд тань цангаагаа тайлах зорилгоор ундаа уусаар байвал цаашдаа өөрт хэрэгтэй хоол хүнс, шим тэжээлээ нөхөж чадахаа болино гэсэн үг юм.
Түүнчлэн хийжүүлсэн ундаа нь маш их илчлэг агуулдаг учир хүүхэд илүүдэл жинтэй болох эрсдэлтэй.

5.    Жимсний шүүс
Жимсний шүүс гэхээр танд эрүүл, зөв бүтээгдэхүүн шиг санагдаж болох л юм. Гэвч хийжүүлсэн ундааны адил үүнээс ч мөн зайлсхийх хэрэгтэй.
Учир нь жимсний шүүс нь байгалийн чихрийг ихээр агуулдаг тул таны хүүхдийн шүдэнд маш муу нөлөөтэй. Тиймээс хүүхдэд нэг нас хүртэл нь өгөх хамгийн тохиромжтой уух зүйлс бол хөхний сүү, нэмэлт тэжээл юм. Ингээд нэг нас хүрснээс хойш үнээний сүү зөв сонголт болно.

Comments

Popular posts from this blog